B ангилал нь жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин барихыг зөвшөөрдөг. Мөн та В ангилалд машин барихын тулд 18 нас хүрсэн байх ёстой бөгөөд хамгийн чухал нь жолоочийн эрүүл мэндийн үзлэгт тэнцэж хараагаа шалгуулсан байх хэрэгтэй.
Сургалт үргэлжлэх хугацаа : 21- 45 хоног
Сургалтын төлбөр: 240000 төг
Сургалтын цагийн хуваарь:
Өглөөний ээлж: 7хоногийн өдөр бүр 09 00 -13 00 цагт
Өдрийн ээлж: 7хоногийн өдөр бүр 13 30 -17 30 цагт
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
- Цусны бүлгээ мэдэж байх
- Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.
Мөн жолоодлогын дадлага хийгээгүй цаг хугацаандаа танхимдаа ирж автотренажёр дээр жолооны дадлагыг хийх бүрэн боломжтой. Та бүхнийг: - Орчин үеийн сургалтын тохилог орчин,дэвшилтэд технологи - Чин сэтгэлтэй,хариуцлагатай чадварлаг,найрсаг багш ажилчид угтан авч таныг сэтгэл ханамжтай,чадварлаг жолооч болгохоор манай хамт олон шамдан ажиллах болно.